Цаг агаар
Валютын ханш
Спорт
10 цаг 25 мин
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.

Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин өрсөлдөж байна.

Тэд өчигдөр Филиппин улсын багийг 13:7-оор буулган авч тус тэмцээний эхний хожлоо авсан ба өнөөдөр Сингапур улсын багтай өрсөлдөнө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ