Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-05-10
Нийслэлийн бага боловсролын залуу багш нар ур чадвараараа өрсөлдлөө

Нийслэлийн боловсролын газраас залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг сайжруулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн бага боловсролын залуу багш нарын ур чадварын уралдааныг зохион байгууллаа.

Уламжлал болгон 25 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Нийслэлийн залуу багш нарын холбоо”, “Номын анд” ТББ, “Оюунлаг сайн үйлс” ХХК тус тус оролцсон юм.

Уралдаан Хичээл заах ур чадвар, Самбарын бичиглэл гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан бага ангийн 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 16 залуу багш, заах арга ур чадвараа сорин өрсөлдсөнөөс,

Нэгдүгээр байрт Нийслэлийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш О.Гантүшиг,

Хоёрдугаар байрт Нийслэлийн “Өнөр” цогцолбор сургуулийн бага ангийн багш Э.Эрдэнэ-Оюун,

Гуравдугаар байрт Нийслэлийн 35 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Өлзийхутаг,

тусай байруудад Нийслэлийн “Хангай” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Отгонцэцэг, Нийслэлийн 48 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Энхтуул нар тус тус шалгарсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ