Б.Чинзориг маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсад үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг эхний тойргуудад Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг мөн 5:0-ээр ялсан.
Дараа нь хүрэл медалийн төлөө ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, олимпын гурван хүрэл медальт, Кубийн алдарт боксчин Ласаро Алварестай өрсөлдөж ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангав.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө Тажикистаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой маргааш тулалдана.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.