Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-05-11
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг  “багш”-ийн мэргэжил тэргүүлжээ

Засгийн газар Монгол Улсад эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталжээ. Энэхүү эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 34 мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүллээ.

  1. Багш, сургуулийн өмнөх боловсрол
  2. Багш, бага боловсрол,
  3. Багш, математикийн боловсрол
  4. Багш, мэдээлэл зүйн боловсрол
  5. Багш, химийн боловсрол
  6. Багш, биологийн боловсрол
  7. Багш, физикийн боловсрол
  8. Багш, газар зүйн боловсрол
  9. Багш, тусгай хэрэгцээт боловсрол
  10. Багш, хөгжмийн боловсрол
  11. Программ хангамж
  12. IoT /Зүйлсийн интернэт/ технологи
  13. Аялал жуулчлал
  14. Халаалт, агаар сэлгэлт, кондиционар
  15. Сантехникийн инжернечлэл
  16. Хүнс үйлдвэрлэлийн технологи
  17. Хоол зүй, шим судлал
  18. Сэтгэл судлал
  19. Нийгмийн ажил
  20. Нийгмийн эрүүл мэнд
  21. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
  22. Хөдөлмөр засал
  23. Хөдөлгөөн засал
  24. Нүүр амны эрүүл ахуйч
  25. Дүрс оношилгоо
  26. Ойн аж ахуй
  27. Мах, сүү судлал
  28. Сувилахуй
  29. Эм найруулагч
  30. Бага эмч
  31. Эх барихуй
  32. Лабораторийн эрхлэгч
  33. Үйлдвэрлэлийн дизайн
  34. Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологи

Дээрх мэргэжлээр оюутан суралцахад Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцах боломжтой. Сургуулиа төгсөн, ажилласнаар зээлээс чөлөөлөгдөх боломжтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ