Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-05-16
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган болно

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн XVI нэгдсэн чуулган болно. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас тус гурван талт чуулганыг 2023 оны зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн чуулганд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн нар, ОХУ-ын ХАҮТ болон тус улсын манай улстай хил залгаа бусад муж, улсуудын ХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО болон бусад муж, хотуудын салбар танхимын гишүүд зэрэг гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч, Монголоос 300 орчим бизнес эрхлэгч оролцох аж. 

Чуулганаар гадны төлөөлөгчид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, экспорт, хөнгөн үйлдвэр, чөлөөт бүс, аялал жуулчлал, тээвэр логистик, уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, дэд бүтэц сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй өргөн хэмжээний хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтуудыг хийх юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ