Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-05-18
“Худалдаа хөгжлийн банк”-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны  05 дугаар сарын 12-ны өдрийн 180 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/68 тоот тушаалын дагуу “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 33,000 төгрөгийн үнэ бүхий 2,530,047 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар,“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ