Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-05-19
Дэлхийн банкны Боловсролын салбар хариуцсан захирал, мэргэжилтнүүд Монголд ажлын айлчлал хийж байна

Дэлхийн банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Хайме Сааведра болон Дэлхийн банкны Боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд өнөөдөр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "COVID-19"-ийн улмаас боловсролын салбарт үүссэн бэрхшээлүүд, түүнийг даван туулах стратеги, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн Боловсролын чанарын шинэчлэл төслийн үр дүнгийн талаар ярилцав.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ