Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2023-05-19
Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

Монголбанк олон улсын TIER II түвшинд магадлан итгэмжлэгдсэн дата төвтэй боллоо. Цахим шилжилтэд манлайлан оролцогчийн хувьд Монголбанк нь энэхүү дата төвийг төрийн байгууллагуудаас анхлан байгуулж, ашиглалтад хүлээн авч байна.

Орчин үеийн дата төвийн дэд бүтэц, технологийн шийдлээр бүрэн тоноглогдсон уг дата төвийг ашиглалтад оруулснаар үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

“Uptime Institute” олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаас олгодог тус сертификатыг өмнө нь Монгол Улсын банкны салбарын хоёр байгууллага авч байсан юм.

Эх сурвалж: Монголбанк

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ