Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-05-19
Таван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,596,109 төгрөгийн үнийн дүн бүхий 847,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.36%), Багануур ХК (BAN +4.98%), Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -12.91%), Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%), Дархан нэхий ХК (NEH -6.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

       -Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,074 ширхэг нэгж эрх 13,176,078 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,733,000 төгрөгөөр,

  -"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

       Энэ өдөр нийт 5,414,916,987 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ