Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-05-22
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.


2023 оны тавдугаар сарын 22-ны 20 цагаас
2023 оны тавудагаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


2023 оны тавдугаар сарын 24-нөөс
2023 онытавдугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ