Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээд тухайн байгууллага зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтээ ирүүлэхдээ зорилгоо тодорхой дурдах, холбоо барих хүний байнга ашиглах 24 цагаар нээлттэй байх утасны дугаар бичих юм. Мөн зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /улсын дугаар, марк/, зорчих хүний овог, нэр /хүн бүрийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтын хуулбар/, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг нотлох баримт шаардана.
Мөн сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадлагаа, вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болоогүй бол PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, нэвтрэх ажилчдын тоо 20-иос дээш тохиолдолд файл хэлбэрээр shtab1105@gmail.com хаягаар ирүүлэхийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.