Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-05-24
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт шаардлагатай бараа материалын дэмжлэг үзүүллээ

Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал зохион байгууллаа.

Чухал шаардлагатай асуудлыг судлан, ариутгал халдваргүйтгэлийн (үхсэн малын сэг зэмийн устгал) хэрэгцээнд шаардагдах нэг удаагийн халдвар хамгаалалтын хувцас, сүпер гел, хайкоп халдваргүйтгэлийн бодис, ариутгалын спирт /денатурат/ 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн болон орон нутаг сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая, нийт 40.0 орчим сая төгрөгний яаралтай санхүүжилтийг олгож дэмжин ажиллалаа.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр Хэнтий аймгийн хэмжээнд 61313 толгой, Сүхбаатар аймгийн хэмжээнд 59303 толгой нийт 120,6 мянган мал хорогдсон байна.

Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ