Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-05-30
“Хангайн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл” боллоо
Хангайн бүсийн 6 аймгийн хоршоод, махны үйлдвэр болон төрийн байгууллагуудын оролцогчдыг хамарсан “Хангайн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл” зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2023 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
 
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МХААХҮХ болон Монголын махны холбоо хамтран зохион байгуулав.
 
Зөвлөгөөнд оролцогчид “Tүмний буян далай” хоршоо, “Өв-Эко мийт” ХХК, “Дэлхийн эко хүнс” ХХК махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 
 
“Мал, мах бэлтгэлийн оролцогч талуудад үүсч буй саад бэрхшээл,түүний шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээр:
 
• Хоршоо, махны үйлдвэрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах,
• Цаг үеийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх,
• Түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээлээр шийдэж өгөх
• Эрүүл бүс буюу хамгаалагдсан бүсийг үйлдвэр болон хоршооны дэргэд бий болгох зэрэг асуудлыг дэвшүүллээ. 
 
Эх сурвалж: Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ