Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2021-05-14
Ховд аймаг ААН-үүдээ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ

Ховд аймагт сүүлийн тав хоногт /2021.05.07-12-ны байдлаар/ нийт 2,599 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол илрээгүй байна.

Халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 98 хувь нь эдгэрч гэртээ гарчээ. Ойрын хавьтлын болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо цөөрсөн байна.

Иймд халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэм, шаардлага хангасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнөөдөр нээсэн байна.

Мөн Жаргалант сумын/аймгийн төв/ нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ. Харин аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 2-н хүртэл нээхгүй юм байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /эрүүл мэнд, буяны ажил/ болон ачаа тээвэр, нутаг буцах, ирэх иргэдэд УОК-ын баталсан түр журмын дагуу нэвтрүүлэх зөвшөөрөл олгож ажиллана хэмээн тус аймгийн онцгой комиссоос мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ