Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-05-31
"Худалдаа хөгжлийн банк"-ны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/2195 тоот албан бичгийн дагуу “Худалдаа хөгжлийн банк”-ны нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "TDB" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо. 

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ