Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-05-31
Улаанбаатарт шөнөдөө бага зэргийн бороо орно

Малчид, иргэдэд анхааруулах мэдээ: Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булганы нутгаар орж буй ахиухан хэмжээний бороо шөнөдөө үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2023 оны тавдугаар сарын 31-ний 20 цагаас
2023 оны зургаадугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө  баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр  зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Орхон, Сэлэнгэ,  Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан.


2023 оны  зургаадугаар сарын 02-ноос
2023 оны  зургаадугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгаар, 4-нөөс нийт нутгаар дулаарна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ