Импортын гахайн мах, махан бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ
Хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, баталгаат хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийжээ.
Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ХХААХЯ-ны Салбарын хяналтын газар, МЭЕГ, НМЭГ-ын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд хамтран хийж гүйцэтгэлээ.
Хяналт, шалгалтад гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн агуулах, бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хадгалалтын нөхцөл, түгээлт нийлүүлэлтийн ул мөрийн бүртгэл хөтлөлт зэрэг асуудлын хүрээнд импортлогч 35 аж ахуйн нэгжийг хамруулан нийт 483.2 тн гахайн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд гахайн африк мялзан өвчний үүсгэгч илрээгүй байна.
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.