Шүүхээс ипотекийн зээл авахад үнийн дүнгийн 1 хувийг суутгадаг байсан нь үндэслэлгүй гэж үзжээ
Иргэн арилжааны банкнаас ипотекийн зээл авахад үнийн дүнгийн 1 хувийг суутгадаг байсан нь өнгөрсөн хугацаанд ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон.
Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж банкууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй гэж үзжээ.
Шүүх хуралд өмгөөлөгчөөр Батхүү, Ялалт, Цэнгэл, Чинбат өмгөөлөгч нар ажиллан, хоёр цагийн турш банкуудын өмгөөлөгчтэй мэтгэлцсэн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.