Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-15
Дэлхийн математикч, хэрэглээний шинжлэх ухааны эрдэмтэд Монголд чуулна

Математик болон дэлхийн хэрэглээний шинжлэх ухааны эрдэмтдийн "Хэрэглээний Шинжлэх ухаан ба Инженерчлэл-2023" олон улсын хурал 2023 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

БШУЯ  болон  ШУТИС хамтран зохион байгуулах "Хэрэглээний Шинжлэх ухаан ба Инженерчлэл-2023" олон улсын хуралд гадаадын 10 орны 33 илтгэгч, дотоодын 30 гаруй байгууллагын 150 илтгэгч оролцоно. Тус олон хурлыг зохион байгуулснаар эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг олон нийтэд таниулах, туршлага солилцох, хамтарсан судалгааны бүтээл хийх, суурь шинжлэх ухааныг инженер, технологийн салбар хэрэглээнд оруулах, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

Мөн тус хурлын эмхэтгэл Springer Nature-ийн салбар Atlantis Press хэвлэлийн газар хэвлэгдэж, Google Scholar, Dimensions, IET Inspec, CNKI  зэрэг дэлхийн томоохон мэдээллийн сангуудад бүртгэгдэж байгаагаараа онцлогтой.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ