"БИД ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 1/2447 тоот албан бичгийн дагуу тус компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс BID-BD-16/12/24-C0043-18.5 кодтойгоор эхлүүллээ.
“БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлсэн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ