Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-15
Хөдөлмөрийн баатар Л.Чинбат морьтой, мотоциклтэй иргэдийг дайрчээ

Соёлын сайд Ч.Номингийн аав "Гацуурт"-ын Л.Чинбат Сэлэнгэ аймгийн нутгийн иргэдийг заналхийлж, автомашинаар дайрч алахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд дүрстэй нийтлэгдсэн.

Тэрээр Сэлэнгэ аймагт Дорнод Сүхбаатар аймгаас гарал үүсэл тодорхойгүй 300 гаруй адуу оруулж ирсэнийг эсэргүүцсэн нутгийн морьтой, мотоциклтэй малчдыг том машинаараа элдэж хөөж унагаж дарамталсан байна.

Сэлэнгийн дийлэнх суманд газар тариалангийн талбайтай, Засгийн газрын Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас авсан зээлээ төлдөггүй, Гацуурт, Сөдөт орд, Ноён уул орчим Монголын аль сор болсон ордуудын алтыг ухсан гэгдэх Л.Чинбат  өнгөрсөн  хугацаанд хариуцлага хүлээх нь оронд Хөдөлмөрийн баатар хэмээх төрийн өндөр цол хэргэм хүртсэн нэгэн.

Тэгвэл  "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан  "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ.

 Цагдаагийн байгууллагат 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутанд "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна.

Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ