Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэж, долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгаан, дулаан, уурын үнийн хөнгөлөлтийг зогсооно гэж нийтлэгдсэн. Энэ мэдээлэлд тэрбээр "Долоодугаар сарын 1 хүртэл иргэд, өрх, ААН-д үзүүлж байсан ус, цахилгаан, дулаан, хог гээд дөрвөөс таван төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, ЗГ-аас 650 орчим төгрөгийн зардал гаргаж байсан. Энэ асуудлыг долоодугаар сарын 1-нд дуусгах эсвэл үргэлжлүүлэх эсэх асуудлыг ҮАБЗ шийднэ. Ковидын нөхцөл байдал даамжирч хүндэрвэл үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд ажлын 100 дахь хоног дээрээ хэлсэн. Тэгэхээр төсвийн тодотгол орно. ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ” гэв.