Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-06-19
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2023 оны зургаадугаар сарын 19-нөөс 2023 оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Хур тунадас: 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар , 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Улаанбаатар хот орчмын долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23, 24-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд халж, шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ