Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-06-19
Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналын хугацаа маргааш дуусна

Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг 2023 оны зургаадугаар сарын 15-наас цахимаар авч эхэлсэн бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 20-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Ирүүлсэн саналуудыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм. Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхыг нотолсон баримтад тулгуурлан дараах байдлаар үнэлнэ. 

Үүнд: 

1.    Бэлэн төлөлт (дансны хуулга, бусад нотлох баримт) 
2.    Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ) 
3.  Хэсэгчилж төлөх санал гаргах (Зөвхөн дуусаагүй барилгын хувьд гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)

Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

Худалдан авах хүсэлт гаргагч нь банкны албан ёсны цахим хуудас дахь Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө https://www.dbm.mn/realestate/real_estate цэс рүү орж өөрийн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл дэх санал өгөх талбарыг сонгон санал илгээх товчийг дарж иргэн, хуулийн этгээдийн ерөнхий мэдээллийг бөглөж оруулах юм. Тухайн мэдээллийг дутуу бөглөсөн тохиолдолд санал илгээх боломжгүйг анхаарах ба иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн чадвараа нотолсон баримт, дансны хуулга зэрэг бусад мэдээллийг оруулан илгээх товчийг дарснаар таны санал системд бүртгэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлаарай.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ