БОАЖ-ын Сайдын санаачлан хэрэгжүүлж буй хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна. Энэ хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймагт Хөв шинээр байгуулах, хөв цөөрмийн зураг хийлгэх, засварлах ажлууд үе шаттай хийгдэж байгаа бөгөөд Арвайхээр сумын Дэлгэрэх хөвийн инженерийн байгууламжийг засварлаж, 1600 м3 лагийг цэвэрлэн зайлууллаа.
Ухсан шороог Арвайхээр сумын төвлөрсөн хогийн цэгийн хог, хаягдлыг дарж булшлан, техникийн нөхөн сэргээлт хийж, цаашид биологийн нөхөн сэргээлт хийхэд ашиглах юм.
Тус ажлыг “Арвайхээр тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ -тай нэг сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ба ажлын гүйцэтгэлд Онги-Таац голын сав газрын захиргаа, аймгийн БОАЖГ, Арвайхээр сумын ЗДТГ хамтран хяналт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ