Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2023-06-23
Улаан-Үдийн шинэ олон улсын нисэх онгоцны буудал есдүгээр сард ашиглалтад орно

Энэ оны есдүгээр сард Улаан-Үд хотод “Байгаль Олон улсын нисэх онгоцны цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовын хэлснээр, Олон улсын нисэх онгоцны буудлын шинэ терминалийн ашиглалтад орох хуваарь төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө байгаа бөгөөд барилгын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн гэжээ.

Шинэ терминал нь нийт 6.600 мкв талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд Буддын шашны сүмтэй төстэй архитектурын дизайныг шингээж өгчээ. Энэхүү төслийг гүйцээхэд 3.1 тэрбум рублийн өртөг шингэсэн байна.

Уг шинэ терминал нь цагт 600 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд ингэснээр жилд 700.000 орчим жуулчин Байгаль нуурт зочлох боломжтой болж байгаа юм.

Одоогоор Улаан-Үдээс Монгол Улс руу л чиглэсэн олон улсын нислэг үйлдэгдэж байгаа бөгөөд шинэ онгоцны буудал ашиглалтад орсноор Монголоос гадна Хятад улс, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнууд руу нислэг үйлдэх боломжтой болох юм. 

Эх сурвалж: Монголын аялал жуулчлалын холбоо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ