Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-06-23
“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах санал авч эхэллээ
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг өнөөдөр буюу 2023 оны 6-р сарын 23-ны 10:00 цагаас цахимаар авч эхэллээ.
 
“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн зарыг www.dbm.mn цахим хуудсанд 2023 оны 6 дугаар сарын 13-нд байршуулсан бөгөөд энэ хугацаанд банкны цахим хуудас болон газар дээр нь очиж үзэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулан ажилласан.
 
Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах хүсэлт гаргагчийн саналыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 14:00 цаг хүртэл авах юм. Хүсэлт гаргагчдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dbm.mn/news/1577 холбоосоор авна уу.
 
Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ