Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-23
Ч.Бямбажаргал: Дацангаас ч хөөгөөгүйг хэлье

МБШТөвийн Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Хуулийн зөвлөх н.Батбаяр: Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хүүхэд үнэн, худал ярьж байгааг цагдаагийн байгууллага шалгаж бидэнд бодит мэдээллийг өгөх байх. Бэлгийн хүчирхийлэл болсон эсэхийг шүүхийн байгууллага тогтооно.

"Гандан" ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд Гандантэгчэнлин хийдэд хүүхдүүд суудаг хэд хэдэн дотуур байр бий. Мэдээлэл өгсөн хүүхдүүдийн байгаа дотуур байрны тухайд халуунд халдаггүй, хүйтэнд хөрдөггүй технологитой, гал тогооны өрөөтэй, 2019 онд ашиглалтад орсон байшин. Дотор нь 90 гаруй хүн суух боломжтой. Тухайн байр нь 24 цагийн харуул хамгаалалттай. Хүүхдүүдийн унтах, бие засах өрөөнөөс бусад өрөөнд өндөр чанарын камертай. Нэг өрөөнд хүүхдүүд насны ангиллаар хоёр, хоёроороо байдаг. Хүүхдүүд өглөө 07:00 цагаас сургалтдаа явж, ерөнхий боловсролын болон шашны боловсролыг авдаг. Таван багштай. Ойролцоо насны хүүхдийг нэг өрөөнд байлгадаг. Гандантэгчэнлин хийдэд 16 хүртэлх насны 162 хүүхэд сурч байна. Эдгээр бүх хүүхэд дотуур байранд амьдардаггүй. 30 гаруй хүүхэд дотуур байранд амьдарч байна. Гэр нь хол, амьдралын хүнд нөхцөлтэй хүүхдийг дотуур байранд оруулах журамтай. Эцэг, эх асран хамгаалагчийн дэлгэрэнгүй анкет, хүүхдийн танилцуулга зэргийг шаарддаг. Цаашид дотуур байранд оруулах журмаа нарийвчлан шинэчилнэ. Дотуур байранд байгаа хүүхдүүд долоо хоногийн таван өдөр л уг байранд байдаг, амралтын хоёр өдөр гэр рүүгээ явдаг.

Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга Ч.Бямбажаргал Тухайн хүүхдийн ээж бага насны охинтойгоо дотуур байранд ирээд хүүхэдтэйгээ хамт хонох хүсэлт тавихад дотуур байранд хүүхэдтэйгээ амьдрах боломжгүй гэснийг хөөсөн мэт мэдээлэл гаргасан байсан. Дацангаас ч хөөгөөгүйг хэлье. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ