Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-06-26
19 настай оюутан цэрэг нас баржээ

Оюутан цэрэг гүйлт хийж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг амралтын өдөр гарсан байна.

Тодруулбал зургадугаар сарын 22-ны 10:30 цагийн үед  Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багт байрлах 119 дүгээр цэргийн  ангийн 19 настай Б цэрэгжилтийн спортын хичээлийн үеэр гүйх явцдаа амьсгаадаж, улмаар гүйж чадахгүй болсон байна. Тухайн үед Б амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан аж. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн ч тухайн өдрийн 18:00 цагийн үед амь насаа алдсан.

 Гэтэл Цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 23-ны 00:40 цагт “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.

Хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэлээ.

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ