А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам дагуу 40- 43 километрийн хооронд авто зам дээр "Slurry seal" тусгай тоноглолын машинаар гадаргуун боловсруулалтын ажил хийж байгаа тул тус хэсэгт түр зам гарган хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлээд байна.
Гадаргуун боловсруулалт хийгдэж дуусах хугацаа 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр буюу энэ лхагва гараг хүртэл гэж төлөвлөөд байна.
Түр зам гаргаснаар зорчих үед шороо ихээр босох эрсдэлийг бууруулахаар тогтмол ус цацах ажил хийж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдалд чирч гаргах, шороо дүүргэх зэрэг ажлуудыг давхар хийж байгаа тул жолооч, зорчигч та бүхнийг хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг хүсэж байна.
Та энэ түр замаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс:
-Хурд багатай зорчих,
-Хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих
-Хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ