Наадмын нээлтэд оролцох уран бүтээлчид бэлтгэлээ хийж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай үргэлжилж байна.
"Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохиомжилж буй нээлт, хаалтын ёслолын тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна. Дурдвал:
- Улсын драмын эрдмийн театр
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
- Үндэсний урлагийн их театр
- Хүүхэлдэйн театр
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
- Зэвсэгт хүчний жанжин штаб
- Сүлд чуулга
- Соёл Урлагийн Их Сургууль
- Монгол Улсын Консерватив
- Улаанбаатар Театр
- Монголын Хүүхдийн Ордон
- Монгол Улсын филармони
- СУИС-ийн Бадмаараг ахлах сургууль
- Соёмбо чуулга
- Түмэн эх чуулга
- Монголын үндэсний морьт харвааны холбоо
- Mongolia entertainment
- Epic entertainment
- Монгол донж
- Номад Монголиа
- Хос уянга
- Хатан Туул
- Монголын уран нугарагчдын холбоо зэрэг 1500 орчим уран бүтээлч, хамтарсан баг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.