Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-06-29
“Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулагдлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулагдаж, өнөөдөр (2023-06-28) нээлтээ хийлээ. 

Ийнхүү Мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор гүйцэтгэж дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж буй юм.  Мөн тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн. 

Тус эмнэлгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулж байгаа юм. 

Төслийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн Яам болон Хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац болон Хүнс хөдөө аж ахуйн яам хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан. Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Бүгд Найрамдах Солонгос Улсын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгарч бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэлээ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ