Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-06-27
Улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжлээ 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан баг 2023 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 12 сумын 58 аж ахуйн нэгжийн хаврын тариалалт, улаанбуудайн соёололт нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.  Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сан, хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт үр дүнг үзэж, тулгамдсан асуудлуудыг  нь шийдвэрлэж, тариаланчид үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. 

Төв аймаг:

Улаанбуудай 50.2 мянган га

Хүнсний ногоо 2.1 мянган га,

Төмс- 11.1 мянган га

Дархан-Уул аймаг:

Улаанбуудай 13.9 мянган га

Хүнсний ногоо 11.0 мянган га

Төмс 4.2 мянган га,

Сэлэнгэ аймаг:

Улаанбуудай 118.8 мянган га

Хүнсний ногоо 3.0 мянган га

Төмс 2.3 мянган га талбайд тус тус тариалалт хийж, тосны ургамал болон тэжээлийн бусад таримлын тариалалтын ажил үргэлжилж байна.  

Энэ жилийн хувьд хаврын чийг сайн байсан хэдий ч хүйтэн сэрүүн байгаатай холбоотойгоор хөрсний дулаан нэмэгдэхгүй, үр суух гүндээ дулааны хангамж дутагдалтай зэрэг шалтгаанаас улаанбуудайн соёололт удааширсан. Гэсэн ч 06 дугаар сарын 2 дахь арав хоногийн эхнээс цаг агаарын таатай нөхцөл бүрдэж  улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжиж, бутлалт жигдэрсэн талбайд ургамал хамгааллын технологит ажлууд үргэлжлэн хийгдэж байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ