Цаг агаар
Валютын ханш
Хуулийг
2021-06-24
Б.ХУРЦ, Д.ДАМБА-ОЧИР НАРЫН 13 ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЧЛАЛААР СУЛЛАГДЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.24/ зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлж, зарлиг гаргажээ. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир  нарын 13 хүн багтжээ.

Б.Хурц нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосон хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон. Харин Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. 

Өнөөдөр үдээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарлигийг хүргүүлж тус газраас 13 хүний хоригдож байгаа хорих анги руу шийдвэрээ явуулж, сулласан талаар эх сурвалж мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ