"Сурагч солилцооны хөтөлбөр" хэрэгжүүлэв
Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг "Сурагч солилцооны хөтөлбөр" зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжлээ.
Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцав.
Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана.
Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2014 оноос эхлэн "Сурагч солилцооны хөтөлбөр"-ийг хоёр жил тутамд хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Бусад мэдээ
Энэ сарын 25-наас өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авах боломжтой
Мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ
Мэдээ
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.