Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-07-03
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ?

2023 оны долоодугаар сарын 03-наас 13-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүн байна.

Хур тунадас: 3-нд төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4,6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 7, 8-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 7-10-нд дулаарах боловч бусад хугацаанд сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 3, 4, 5, 6, 10, 12-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 3-наас 6-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 14-19 хэм, 7-ноос дулаарч шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ