Монгол Улсад 260254 жуулчин иржээ
Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 4-ныг хүртэл 260254 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Ирж буй жуулчдын 46.71 хувийг ОХУ, 17.77 хувийг БНХАУ, 13.80 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.
Бусад мэдээ
Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Мэдээ
О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг тусгасан
Мэдээ
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа
Мэдээ
"УБТЗ" ХНН: Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.