Ногоон болон инновац бүхий шийдлүүдэд 112 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ
Монгол дахь Ногоон эдийн засгийн санхүүжилтийн хөтөлбөрийн (ГЕФФ) нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ оролцож, талархал илэрхийллээ. GEFF Монголиа нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас хөгжүүлж батлуулсан 137 сая ам.долларын зээлийн шугам ба Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС) болон Япон Улс уг төслийг техникийн туслалцаагаар дэмжин ажилладаг донор байгууллагууд юм.
Өнөөдрийн байдлаар ГЕФФ хөтөлбөр нь 28 орны 170 гаруй санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 220,000 үйлчлүүлэгчдэд 5.8 тэрбум еврогийн санхүүжилт олгоод байна. Эдгээр төслүүд нь жилд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 9 сая тонноор бууруулсан ба Монгол Улс нь Төв Азийн ГЕФФ-ийн хөтөлбөрт хамгийн сүүлд нэгдсэн орнуудын нэг юм.
Хөтөлбөрийн хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк нь усны үр ашигтай хэрэглээ, тогтвортой газрын менежмент, эргэлтийн эдийн засаг болон нөөцийн үр ашгийг дэмжих шинэлэг технологид хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд дотоодын санхүүгийн байгууллагаар дамжуулан нийт 137 сая ам.долларын санхүүжилт олгохоор батлуулсан юм. Өнөөдрийн байдлаар ХААН, Хас банк болон ХасЛизингд нийт 112 сая ам.долларын дөрвөн ГЕФФ-н санхүүжилтийг олгожээ.
Эх сурвалж: БОАЖЯ
Бусад мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Мэдээ
"Бэрс-3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
Мэдээ
Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа
Мэдээ
ЗГ: 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.