Зүүн бүсийн авто замуудад хяналт шалгалт хийлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас 2023 оны долоодугаар сарын 04-нөөс долоодугаар сарын 07-ны өдрүүдэд зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр хэрэгжиж буй авто зам, замын байгууламж, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, шинэчлэлт, ээлжит засвар, урсгал засвар, арчлалтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Удирдамжийн хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км, Дадал сумын төвийн 3.5 км хатуу хучилттай авто зам, Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын үргэлжлэл, багц 2 дугаар хэсгийн 62 км хатуу хучилттай авто зам, Батширээт сумын Бархын голын 121.36 у/м төмөр бетон гүүр, 1.2 км хайрган хучилттай авто зам, Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул чиглэлийн 68 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд холбогдох хууль тогтоомжод нийцүүлэн гаргасан, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Бусад мэдээ
Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Мэдээ
О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг тусгасан
Мэдээ
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа
Мэдээ
"УБТЗ" ХНН: Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.