Шагайн харваан тэргүүн байрт Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг шалгарлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Их Баяр наадмын шагайн харвааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Энэ жилийн наадамд нийт 800 гаруй харваач оролцсоноос Тэргүүн байрт Монгол Улсын хошой мэргэн Чойжилийн Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг,
Дэд байрт Монгол Улсын мэргэн Цогбадрахын Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бүрд" баг, Гуравдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ Алдар" спорт хорооны баг шалгарч шагналаа гардан авлаа.
Өсвөрийн шагайчдын Тэргүүн байрт Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн Хул шанд ХХК-ийн баг, Дэд байрт Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн Алтанговь транс баг, Гуравдугаарт Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Өв Алтай Аргай Шонхор баг тус тус шалгарлаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.