Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-07-13
Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.

Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэсэн.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын алдарт уяач Г.Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж, түмэн олныг баясгаж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Орхон аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын алдарт уяач Санжаагийн Бямбасүрэнгийн зээрд, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор үрээ  хурдалж, түмэн олноо баясгалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ