2023 оны долоодугаар сарын 17-ноос 2023 оны долоодугаар сарын 27-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө +10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 19, 22, 23-нд бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18, 22, 23-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 19, 22-нд бага зэрэг сэрүүснэ.