Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-07-19
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 38.2 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 38.2 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.0 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарлаа гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ