ЗГ: Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж, “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.
Бусад мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Мэдээ
"Бэрс-3" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ
Мэдээ
Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа
Мэдээ
ЗГ: 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.