Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-07-26
БЗД-ийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 16 сургууүль байна

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон.

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг мягмар гарагаас эхлэн дүүргүүдэд ажиллаж байна. Эхнийх нь бол Баянзүрх дүүрэг. Тус дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 16 ерөнхий боловсролын сургуулийн 8912 суралцагч байна.

3 ээлжийг шийдвэрлэхийн тулд:

- Гүйцэтгэлтэй өндөртэй сургуулийн шинэ барилга, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлж  ондоо багтаан хүлээн авах,

- Хичээлийн үндсэн байрнаас гадна нэмэлтээр түрээсийн байранд хичээллүүлэх,

- Тухайн сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан анги, танхим байгуулах зэргээр шийдвэрлэх гэж байна. Дээрх гурван арга хэмжээний үр дүнд 16 сургуулийн 6800 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт баригдаж байгаа Монгол Тэмүүлэл, 157 дугаар сургуулийн барилгыг 9 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 157 дугаар сургуулийн тухайд төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд 960 хүүхдийн суудалтай.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн тухайд 3 давхар хичээлийн байртай байсныг давхарлаж 4 болгосон. Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн хэмжээнд 6 мянгаас дээш хүүхэдтэй 2 сургууль байдгийн нэг нь юм.

Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд шинээр ашиглалтад орох  болон түрээсийн байруудыг ширээ сандалаар хангах, засвар үйлчилгээ хийх, багш ажилтныг хүрэлцээг сайжруулах гээд олон асуудлыг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ