Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-07-27
“Богд банк" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа

“Богд банк” ХК нь 2021 оны 12-р сард нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгон гаргаж, 31.75 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. 

“Богд банк” ХК нь энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, банкны үйл ажиллагааг өргөжүүлэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн ба үнэт цаасны танилцуулгад тусгаснаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд: 

  1. Технологийн хөрөнгө оруулалт: 40% буюу 12.7 тэрбум төгрөг 

  2. Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт: 30% буюу 9.5 тэрбум төгрөг

  3. Борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалт: 30% буюу 9.5 тэрбум төгрөг.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.06.30-ны өдрийн байдлаар/

  • Технологийн хөрөнгө оруулалт: 17.91% буюу 2.3 тэрбум төгрөг 

  • Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт : 100% буюу 9.5 тэрбум төгрөг 

  • Борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалт: 49.1% буюу 3.8 тэрбум төгрөг. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ