Цаг агаар
Валютын ханш
Хөрш орнууд
2021-07-15
"СИНОФАРМ", "СИНОВАК" ВАКЦИНЫГ "COVAX" ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЖЭЭ

Долдугаар сарын 12-нд Дэлхийн Вакцины Дархлаажуулалтын Холбоо мэдэгдэл гарган, БНХАУ-ын "Синофарм", "Синовак" вакцин үйлдвэрлэгч компаниуд "COVAX" хөтөлбөртэй вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан болохыг зарлажээ.

Гэрээний дагуу хоёр компани долдугаар сараас эхлэн "COVAX" хөтөлбөрт вакцин нийлүүлж, хөгжиж буй орнууд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зориулах  юм. Ингэснээр хөгжиж буй орнуудад тулгамдаад буй вакцины хангамж хүрэлцээ  хангамжийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэн, вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилах чиглэлээр ажиллах юм.
"Синофарм" компани энэ оны 7-р сараас ирэх оны эхний хагас жилд багтаан нийт 170 сая тун вакциныг нийлүүлэх ба "Синовак" компанийн нийлүүлэх вакцины нийт хэмжээ нь 380 сая ширхэг тунд хүрэх аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ