Цаг агаар
Валютын ханш
Хөрш орнууд
2023-04-03
Сергей Лавров, Энтони Блинкен нар утсаар ярилцлаа

Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьсан байна.

АНУ-ын Төрийн департаментын мэдээнээс үзвэл, Энтони Блинкен утсаар ярилцахдаа, ОХУ-д баривчлагдан саатуулагдаад байгаа “Уолл Стрит” сонины сурвалжлагч Эван Гершковичийг суллахыг шаардсан байна. Мөн Эван Гершкович болон АНУ-ын иргэн Паул Вхеланыг цагдан хорьж буйг “хүлээн зөвшөөршгүй үйлдэл” хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
 
Харин Сергей Лавров: ОХУ-ын хууль, олон улсад мөрддөг хууль дүрмийн дагуу гаргасан шийдвэрийг АНУ хүндэтгэх ёстой гэсэн хариулт өгсөн байна. Тэрбээр цааш нь, "Эван Гершкович нууц мэдээлэл олохоор хөөцөлдөж байгаад баривчлагдсан. Тэрбээр хууль бус үйл ажиллагаа эрхэлсэн нь тогтоогдсон. Эван Гершковичийг баривчилсан тухай Москвад суугаа АНУ-ийн элчин сайдын яаманд мэдэгдсэн. Тус хэргийг ОХУ-ын хуулиар шийдвэрлэх болно" гэжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ