Цаг агаар
Валютын ханш
Спорт
2021-07-24
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН БАГ АНУ-Д ХОЖИГДЛОО

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын хоёр дахь тоглолтоо АНУ-ын шигшээ багтай хийж 21:9 харьцаагаар хожигдлоо.

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ багаас

  • Б.Солонго - 1
  • М.Цэрэнлхам - 2
  • Э.Чимэддолгор - 6 оноо тус бүр авсан юм.

Олимпийн наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдсон юм.

 Харин шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 09:15 цагаас талбайн эзэн Японы шигшээ багтай хийнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ