Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2023-08-23
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны 4-р улиралд ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны  IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ